Нийгмийн философи

Нийгмийн философи
 1,Нийгэм хэмээх ойлголт
Нийгэм бол материаллаг ертөнц, ахуйн нэг хэсэг, онцгой хэлбэр юм.
Хүн ертөнцийн юмс үзэгдлийг танин мэдэж тодорхой үг хэллэг бүхий нэр томъёо, нэгтгэж дүгнэсэн ойлголтоор илэрхийлж тэмдэглэнэ.
Нийгмийн социологи, улс төр судлал, түүх эдийн засаг гэх зэрэг салбар шинжлэх ухаанууд өөр өөринй судлах зүйл, онцлогийн үүднээс аль нэг тодорхой талаас нь судалдаг. Харин философи нь нийгмийн түүний мөн чанар, гарал үүсэл, зорилго, дэвшил хөгжил, оршин тогтнолын ерөнхий зүй тогтол зарчим, утга учрын үүднээс нь авч үзэж ертөнцийг үзэх үзэл, онолын түвшинд ерөнхийд нь нэгтгэн дүгнэж судална.
Нийгмийн тийнхүү судалдаг философийн салбар, чиглэлийг нийгмийн философи гэж нэрлэдэг.
Нийгмийн философи нийгэм гэсэн ойлголтыг өргөн утгаар нь гурван төвшинд хэрэглэдэг байна.
1.      хүн төрөлхтөний түүхэнд оршин байсан бүх нийгмийг нэгтгэн дүгнэж илэрхийлсэн хамгийн ерөнхий утга санаагаар хүний нийгэм  гэсэн утга агуулгаар хэрэглэнэ.
2.      түүхийн аль нэг томхон үе шат, эсвэл соёл, иргэншлийн түүхэн том хэв маягийн хүрээнд орших нийгмийг, жишээлбэл хүй нэгдлийн, боол эзэмшлийн капиталист нийгэм, уламжлалт, эсэл аж үйлдвэржсэн, орчин үеийн буюу техник мэдээлийн нийгэм гэх зэрэг арга агуулгаар хэрэглэнэ.
3.      дэлхийн аль нэг улс орон дахь тодорхой нэг үндэстэн ард түмний нийгэм буюу жишээлбэл монголын нийгэм, америкийн нийгэм, оросын нийгэм гэх мэт утгатай байна. 
1)       Нийгэм өөрөө хөгжиж, нээлттэй тогтолцоо болох нь
Орчин үеийн нийгмийн философийн аль ч чиглэл нийгэм нь нарийн бүтэц зохион байгуулулттай өөрөө хөгжиж, динамик, нээлтэй систем болохыг ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг. XX зууны шинжлэх ухааны нэг томоохон ололт бол нийгмийн тогтолцооны тухай ойлголт, дүгнэлт мөн гэж үзэж болно.
Нийгмийн тогтолцооны гадаад орчинг байгаль орчны, нийгминй гэж ангилан хувааж болно. Тухайлбал монголын нийгмийн тогтолцооны хувьд нийгмийн гадаад орчин нь хөрш зэргэлдээ орнууд, цаашилбал нийт дэлхийн нийгмийн систем байх жишээтэй. Тэгэхдээ оршин тогтнож буй аль ч тодорхой нийгмийн тогтолцооны хамгийн чухал, үндэс суурь бүхий шууд орчин нь байгаль орчин байдаг.
Нийгмийн тогтолцоо нэгдүгээрт өөрийгөө, өөрийнхөө бүрэн бүтэн байдалаа хэвийн оршин тогтнолоо хангах, хоёрдугаарт, энэ үндсэн дээр тогтолцоогоо улам бүр боловсронгуй, илүү их үр ашигтай болгох үндсэн хоёр чиг үүргийг гүйцэтгэнэ. Эдгээр үүрэг нь нийгминй тогтолцооны нийгмийн орчин болон байгаль орчинтой харилцах харилцааны алинд нь ч хамаарна.
2)      Нийгмийг түүхэн ба үнэт чанараар хэмжих нь
нийгэм нь хүний үүсэл төлөвшлийн үйл явцын тодорхой шатанд бүрэлдэж бий болсон, тэр цагаас хойш хувьсан хөгжиж эдүгээгийн дүр төрх, төлөв байдалд хүрсэн түүхэн үзэгдэл мөн.
Түүхийн философи гэсэн нэр томъёог анх Вольтер хэрэглэж шинжлэх уханны эргэлтэнд оруулжээ.
 Түүхийн философийн хөгжилд Геродот, Фукидид, Плобий, Августин, Вико, Монтескье, Вольтер, Гердер , Кондорсе, Руссо, Тюрго, Сен-Симон Конт, Гегель, Маркс, Шопенгаур, Тойнби, зэрэг сэтгэгчид үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Нийгмийн түүхийг сэтгэгчид янз бүрээр үзэж тайлбарлаж иржээ. Шашны үзэлтэй сэтгэгчид түүх бол бурханы санаа зориг, төлөвлөгөө, зурсан зураг төөргийг хүмүүс хэрэгжүүлэн биелүүлж буй үйл явц гэж үздэг. Гегель түүх бол дэлхийн оюун санаа объектив логик, зүй тогтлын дагуу, тэгэхдээ хүмүүсийн ухамсартай, субъектив үйл ажиллагаагаар дамжиж зөрчилтэйгээр, дэвшин дээшлэх чиг шугамаар, дэлхийн нэгдмэл түүхийн хэлбэрээр хөгжиж буй үйл явц хэмээн үзсэн байдаг. Тэрээр дэлхийн түүхийн гурван үе шат, түүнд тохирсон нийгмийн гурван хэв маяг бий хэмээн үзэж энэ дагуу эртний нийгэм: дорнын нийгэм: германы нийгмийг авч үзжээ.

Comments